Дэлхийн зөн Монгол, Тэрбум мод хөдөлгөөн ТББ хамтран ажиллана.
Дэлхийн зөн Монгол, Тэрбум мод хөдөлгөөн ТББ хамтран ажиллана.
Дэлхийн Зөн Монгол байгууллагын хөрөнгө бүрдүүлэлтийн албаны төлөөлөлтэй үр дүнтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсад зохион байгуулагдах COP17 арга хэмжээнд оролцох бүтэц зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцож, мөн тус байгууллагын байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцав. Түүнчлэн ойн салбарын мэргэжилтнүүд, байгууллагуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Цаашид байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн чиглэлд хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж, бодит үр дүнд хүрэхүйц санаачлагуудад хамтран ажиллах боломжтой гэдэгт талууд санал нэгдэв.