Үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй төслүүд

21 аймагт байгуулах "Тэрбум мод" цэцэрлэгт хүрээлэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 21 аймагт нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн ба энэ цэцэрлэгт хүрээлэн нь иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, 7 хоногийн 24 цаг нээлттэй байх, нутгийн иргэдэд хүртээмжтэй нийтийн эзэмшлийн ногоон орчинг бүрдүүлэх юм. Энэхүү төслийн хүрээнд Булган аймаг, Дундговь аймаг, Архангай аймаг, Говьсүмбэр, Завхан аймаг, Сэлэнгэ аймаг, Хөвсгөл аймаг тус тусын онцлогийг шингээх байдлаар зураг төсөлдөө оруулан ажиллаж байна. Өмнөговь аймгийн хувьд цэцэрлэгт хүрээлэнгийн гүйцэтгэлийн тендер зарлахад бэлэн болсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хархорум хотод ойн зурвас байгуулах төслийн зураг төсөл бэлэн болж гүйцэтгэлийн тендер зарлагдсан байна.