Үндэсний мод тарих өдрүүд амжилттай үргэлжилж байна
Үндэсний мод тарих өдрүүд амжилттай үргэлжилж байна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарилаа.
Тэрбум мод хөдөлгөөн ТББ, Монре даатгал ххк болон Дэм ББСБ-ийн хамт олон Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарьлаа. Уг арга хэмжээнд идэвхитэй оролцсон байгууллагуудын алба хаагчиддаа талархал илэрхийлье. Мөн мод тарих зөвлөгөө, чиглүүлэг өгч хамтран ажилласан Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлж байна.
Өнөөдөр бидний тарьсан модод ирээдүйд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодит хувь нэмэр болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
 
Улаанбаатар хотын хэмжээнд дараах 9 байршилд иргэд, байгууллагууд мод тарих боломжтой байгаа юм.
 
Байршил №1
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Байршил №2
Баянгол цэцэрлэгт хүрээлэн
Байшрил №3
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн
Байршил №4
Инчеоны мөрөөдлийн төгөл
Байршил №5
Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэн
Байршил №6
Хоймор хайрхан мод тарих цэг
Байршил №7
Айцын ам мод тарих цэг
Байршил №8
Түргэний гол ногоон хэрэм зурвас
Байршил №9
УБЗАА-Мод үржүүлгийн газар
----
 
Түмэн жилийн өв болж үлдэх
Тэрбумаар тоологдох модыг
хамтдаа ургуулцгаая 💚💚💚