Бидний тухай

Тэрбум Мод Нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллага нь 2022 онд Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн /ТБМҮХ/-ийг дэмжих, эрчимжүүлэх үндсэн зорилготойгоор байгуулагдсан ашгийн төлөө бус байгууллага юм.

Зорилт

“ТБМҮХ“ – ий хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах, тулгарч буй асуудлуудыг илрүүлэх, хөдөлгөөний хэрэгжилтийн хурдыг нэмэгдүүлэх, эх үүсвэрийг тодорхойлох, усалгааны системийг сайжруулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, бүхий л шатны оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах замаар байгаль орчныг нөхөн сэргээх

Алсын хараа

Бид “Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн“-өөр дамжуулан ногоон хөгжилд хүрэх гүүр болно

Эрхэм зорилго

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг идэвхижүүлэн, манлайлах.