Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Тэрбум мод нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа.
Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Тэрбум мод нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа.

Талууд дараахь чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

  • Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Дундговь аймагт эрчимжүүлэх, зорилго үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг талууд хариуцна
  • Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Дундговь аймагт байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөлтөд тусгах, тухайн газарт үндсэн төлөвлөлтийн дагуу өөрийн онцлогт тохируулан зураг төсөв хийх, шаардлагатай дэд бүтцийг татах ажлыг Дундговь аймгийн ИТХ, Дундговь аймаг болон Дундговь аймгийн ЗДТГ хариуцах
  • Тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилго, үйл ажиллагааны хүрээнд аливаа хэлбэрээр хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох