БНСУ-ын Юхан групп “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
БНСУ-ын Юхан групп “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Монголын доройтсон ойг сэргээх үйлсэд БНСУ-ын 100 гаруй жилийн түүхтэй “Юхан” групп хамтран ажиллахаар боллоо.
2025 оны 9 дүгээр сарын 8-нд Сөүл хотноо Хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурлаа. Уг ёслолд:
🖋“Юхан” группийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Жу Үг Жэ,
🖋Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFOCO)-ын тэргүүн Пак Жон Ху,
🖋Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа,
🖋“Тэрбум Мод” ТББ-ын Гүйцэтгэх захирал П.Болдбаатар нар оролцов.
🤝 Санамж бичгийн хүрээнд Төв аймгийн Батсүмбэр суманд түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхлэх бөгөөд энэ нь Монголын ойжуулалтын үйлсэд чухал хувь нэмэр оруулах юм.
Юхан групп-н охин компани болох Юхан Кимберли нь Сэлэнгэ аймгийн "Тужийн нарс" ойн нөхөн сэргээлтийн ажлыг хийж байсан арвин туршлагатай юм.