“НҮҮДЭЛЧИН-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУСГАЙ БҮС” аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтад мод тарих хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
“НҮҮДЭЛЧИН-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУСГАЙ БҮС” аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтад мод тарих хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Улаанбаатар хотын Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд “Нүүдэлчин – Аялал жуулчлалын тусгай бүс” байгуулах хүрээнд ойн санг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Налайх дүүрэг, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ, “Налайх дүүргийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ, “Тэрбум мод” НҮТББ 2025 оны 9-р сарын 12-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.