Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн Газар болон Тэрбум мод нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага ойн салбарт хамтран ажиллахаар 2024.11.08-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

 Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Услын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилго, зорилтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургатай тэмцэх арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах ба мод үржүүлгийн аж ахуй эрхлэгч, тарьж ургуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоо, идэвх, санаачилгыг бүх талаар дэмжих, хоорондын уялдааг хангах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж, эрчимжүүлэх, бодит үр дүн гаргах зэргээр хамтран ажиллах юм.