
Талууд дараахь чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.
- Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Өмнөговь аймагт эрчимжүүлэх, зорилго үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг талууд хариуцна
- Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймагт байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөлтөд тусгах, тухайн газарт үндсэн төлөвлөлтийн дагуу өөрийн онцлогт тохируулан зураг төсвийг хийх, шаардлагатай дэд бүтцийг татах ажлыг Өмнөговь аймгийн ИТХ, Өмнөговь аймгийн болон Даланзадгад сумын ЗДТГ хариуцах
- Тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилго, үйл ажиллагааны хүрээнд аливаа хэлбэрээр хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох