
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг дэмжиж, идэвхжүүлэн ажиллах санаачлага бүхий “Тэрбум мод” НҮТББ нь Израйлын Гадаад харилцааны Яамны харъяа Олон улсын Хөгжлийн хамтын ажиллагааны Агентлаг (MASHAV)-тай хот, суурингийн ногоон байгууламжийг сайжруулах, ойн санг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд мод тарих үйл ажиллагааг идэвхжүүлж, цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор талууд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийн хүрээнд талууд Улаанбаатар хотын бүсэд мод тарьж ургуулах ажлыг 2025 оны хавар эхлүүлэх бөгөөд энэ нь хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад зохих хувь нэмрээ оруулах ач холбогдолтой.
Энэхүү байгууллага (МASHAV) нь 1958 онд улс орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, техник технологийн дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдаж одоогоор дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтууд, тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд улс орнуудын өмнө тулгарч буй хүндрэлийг даван туулах, ядуурлыг бууруулахад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.